2013 гарснаас хойш БНСУ-д гэрээгээр зорчих иргэдийн өгдөг солонгос
хэлний шалгалтанд өөрчлөлт оржээ. Шалгалтын талаар монгол дахь БНСУ-ын
Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын (АҮХНХЭГ) сайтад
(www.monkor.net) дэлгэрэнгүй мэдээлсэн байгаа юм.
2013 гарснаас хойш БНСУ-д гэрээгээр зорчих иргэдийн өгдөг солонгос хэлний шалгалтанд өөрчлөлт оржээ. Шалгалтын талаар монгол дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын (АҮХНХЭГ) сайтад (www.monkor.net) дэлгэрэнгүй мэдээлсэн байгаа юм.Өмнөх онуудад нийтэд ил тестийн эмхтгэлээс даалгаварыг боловсруулдаг байсан бол энэ жилээс солонгос хэлний стандарт сурах бичгэнд үндэслэн нийтэд ил бус даалгавараас тестийг боловсруулахаар болсон байна. Мөн хэлний шалгалтыг энгийн болон тусгай гэсэн хоёр хувилбараар авах аж. Тодруулбал, анх удаа солонгос хэлний шалгалт өгөх гэж буй хүмүүс энгийн шалгалтанд хамрагдаж ирэх долдугаар сард бүртгүүлэх гэнэ. Тэгвэл Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн иргэд дахин явахыг хүсвэл тусгай шалгалтанд орох бөгөөд энэхүү шалгалтын бүртгэл нь энэ сарын 25-наас эхэлж байна.




















































Сэтгэгдэл (2)