
Хүн худалдаалсан, мөн хүчингийн хэрэг үйлдсэн Б.Тэгшбаяр нарын долоон хүнийг энэ сарын 22-нд буюу ирэх баасан гаригт шүүнэ.

Хүн худалдаалсан, мөн хүчингийн хэрэг үйлдсэн Б.Тэгшбаяр нарын долоон хүнийг энэ сарын 22-нд буюу ирэх баасан гаригт шүүнэ. Хурал Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.30 цагаас болно. Тэднийг Эрүүгийн хуулийн 113.2.1-т зааснаар хүн худалдаалсан хэргийг давтан үйлдсэн, 126.2.3 хүчингийн хэргийг давтан үйлдсэн хэргээр буруутган шүүж юм байна. Хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, М.Нармандах, Д.Очмандах, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр А.Гантуяа, Б.Тэнгис нар оролцохоор болжээ.
Б.Чимэг