
Улаанбаатар хотноо ирэх сарын 6-7-нд “Road Expo Мongolia 2013” авто
замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, конференц зохион
байгуулагдана. Буянт-Ухаа дахь спорт цогцолборт зохиогдох уг үзэсгэлэн
нь Монголын авто замын салбарын анхдугаар экспо юм.

Улаанбаатар хотноо ирэх сарын 6-7-нд “Road Expo Мongolia 2013” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, конференц зохион байгуулагдана. Буянт-Ухаа дахь спорт цогцолборт зохиогдох уг үзэсгэлэн нь Монголын авто замын салбарын анхдугаар экспо юм. Энэхүү үзэсгэлэн, сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Аодэ” ХХК хамтран ажиллана. Монголын авто замын салбарынхан дэлхийн шилдэг техник технологи, ололт
амжилтыг үзэж сонирхож, ажилдаа ашиглахын тулд гадаадын улс орнуудад
зохиогддог үзэсгэлэнг зорьдог байсан бол энэ удаад Монголдоо тэр бүгдийг
үзэх боломжтой болж байна.
Сэтгэгдэл (1)