
Болгарын алдарт бөхчүүд Дан Колов (1892-1940), Никола Петров (1873-1925 ) нарын нэрэмжит 51 дэх удаагийн олон улсын тэмцээн Болгарын Пловдив хотноо энэ сарын 15-17-ны хооронд боллоо.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн чөлөөтийн 74 кг-ын жинд өрсөлдсөн спортын мастер Б.Анхбаяр өрсөлдөгчөө оноогоор ялж хүрлийн эзэн болсон. Түүний амжилт араасаа алт дагуулж ДАШТ-ий мөнгөн медальт, МУ-ын гавьяат тамирчин О.Бурмаа алтын төлөөх барилдаанд Туркийн бөхийг илт давуу ялж алтан медаль гардсан юм. Европын цуврал Гран-При тэмцээнүүдийн нэг, чансаагаараа ДАШТ-ий дараа
ордог энэ тэмцээнд АНУ, БНАСАУ, ХБНГУ, Шри-Ланк, Бразил, Эстони зэрэг 26
орны 300-аад тамирчин 21 жинд өрсөлдсөн байна.



