
“Монголын Залуучуудын Холбоо” залуучуудыг өөрсдийн оролцоотойгоор
хөгжүүлэх, тэднийг нийгмийн аливаа асуудалд идэвхтэй оролцуулах үүднээс
залуучуудын хороодыг байгуулж байгаа билээ.

“Монголын Залуучуудын Холбоо” залуучуудыг өөрсдийн оролцоотойгоор хөгжүүлэх, тэднийг нийгмийн аливаа асуудалд идэвхтэй оролцуулах үүднээс залуучуудын хороодыг байгуулж байгаа билээ. Тэгвэл сар шинийн өмнөхөн “Залуучуудын байгаль орчны хороо” албан ёсоор байгуулагдаж, даргаар нь Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, дэд даргаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Ц.Өлзийсайхан нар сонгогдож, тамга тэмдэг гэрчилгээгээ хүлээж авчээ. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай уулзах үеэрээ мод тарих үйл ажиллагааг илүү бодитой болгох үүднээс шинэлэг санаа гаргах санал солилцож, хамтран ажиллах талаар ярилцсан байна. Тиймээс энэ хорооны хамгийн эхний хийх ажил бол энэ жил мод тарих ажлыг илүү үр дүн өгөөжтэй хийж, тухайн модыг тарьсан хүний нэрийг модон дээр байршуулах өмчлүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/