
Бүтээлд тавигдах шаардлага:
-Хүнс, тэжээлийн органик бүтээгдэхүүн нь мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай, Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүн болохыг хэрэглэгчид ойлгомжтой хэлбэрээр илэрхийлсэн байх.
-Олон улсад хэрэглэгддэг органик лого, тэмдэглэгээний санг судалж, харагдах байдал нь энгийн бөгөөд утга төгөлдөр, цөөн өнгө, үг хэрэглэсэн байх, Монгол соёл, сэтгэлгээ, ахуйн онцлогийг тусгасан байх.
Ирүүлэх бүтээлийн хэмжээ, хэлбэр:
-Бүтээлийг хар цагаан болон өнгөтэй 2 хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 3 хувь үйлдэж, Adobe Photoshop программын JPEG өргөтгөлөөр, 300 pixels/inch нягтралтайгаар хадгалсан электрон хувилбарыг CD дээр бичиж хавсаргана.
-Бүтээлийн утга санааг А4 хэмжээний цаасан дээр тайлбарлан бичсэн байна.
-Нэг оролцогч хэд хэдэн загварын хувилбар ирүүлж болно.
Ирүүлсэн бүтээлийн эхийг буцааж олгохгүй ба шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь ҮХААЯ-нд хамаарна.
Шагнал:
I байр 1 бүтээл – 500.000 төгрөг
II байр 1 бүтээл – 250.000 төгрөг
Бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаа:
2013 оны 4 дүгээр сарын 15-ны 15.00 цаг хүртэл Засгийн газрын IX А байрны 504 тоот өрөөнд биеэр авчирч өгөх болон Монголын цахилгаан холбооны баталгаат шуудангаар ирүүлж болно.
Лавлах утас: 261962, 99907641
Мэдээлэл авах эх сурвалж: www.ifoam.org. codex@fao.org www.organicmongol.mn
Мэдээлэл авах эх сурвалж: www.ifoam.org. codex@fao.org www.organicmongol.mn