

Энэхүү зардлыг өмнөх жилийнхтэй харьцуулбал 15 хувиар илүү байсан гэж тус улсын Худалдааны яам мэдээлсэн байна. Билгийн тооллын Сар шинийн баяр тус улсад хоёрдугаар сарын 10-ны шөнө эхэлсэн юм.
Уламжлал ёсоор сар шинийн өдрүүдэд Хятадын дэлгүүрүүд ихээхэн хямдрал зарладаг байна. Сар шинийн баярын өмнө хятадууд гоёл чимэглэлийн зүйлсийг авах нь олширч, өнгөрсөн оноос 38.1 хувиар өссөн байна. Харин ресторанд ордог нь багасч, хамгийн баян бүс нутгийн нэг болох Чжэнцзян мужид гэхэд л рестораны ашиг 20 хувиар буурсан аж.
Д.Идэр