УИХ-ын гишүүд жилийн жилд ажил тасалдаг, хоцордог гэсэн гуншин дуудуулсаар ирсэн. Энэ байдлыг арилгахаар намын бүлгүүд хуулийн төсөл өргөн барьсан ч хэл амаа нэг л ойлголцохгүй байна. Иргэд тэднийг ажлаа тасалбал бусад шиг л цалингаа хасуулах, олон удаа давтвал ажлаас нь хасах хүртэл арга хэмжээ авахыг хүсч байна. Гэвч манай Үндсэн хуулинд УИХ-ын гишүүнийг ийм шалтгаанаар эргүүлэн татах тухай тусгаагүй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд хамгийн түрүүнд хийх ажил нь тэр ажил тасалж, хэл ам татлагчдын нэр, мэдээллийг олон нийтэд ил болгох гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын Тамгын газраас өнгөрсөн Намрын чуулганд хэн гэдэг гишүүн ямар ирцтэй суусан тухай мэдээллийг гаргажээ. Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ч.Хүрэлбаатар нарын гурван гишүүн энэ хугацаанд хамгийн их буюу 15 удаа чуулганы хуралдааныг тасалсан байна. Өөрөөр хэлбэл тэд 44,1 хувийн ирцтэй ажлаа хийжээ. Харин А.Бакей, Ж.Батсуурь, Г.Батхүү, Н.Батцэрэг, Л.Болд, Р.Бурмаа, Р.Гончидорж, С.Одонтуяа, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин, З.Энхболд нэг ч удаа ажлаа таслаж, хариуцлага алдаагүй байна шүү. Ажаад байхад хоорондоо амь нэгтэй байдаг эмэгтэй гишүүд бусад харчуулаа бодвол ажлаа таслах нь бага байдаг бололтой.























































Сэтгэгдэл (7)