
Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Б.Саруултуяагаас тодрууллаа.
-Өвөрхангай аймагт гарсан хэргийн талаар тодруулахгүй юу?
-Энэ сарын 8-9-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт хүний амь насыг санаатайгаар хохироосон ноцтой хэрэг гарсан. Хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Хохирогч Ж сумын мянгат малчнаар шалгарсан байдаг. Тэгээд орой нь халамцуухан явж байгаад сэжигтэн Б-тэй таарч, улмаар хоёулаа маргалдсан. Энэ нь сүүлдээ даамжирч, гэр бүлийн хэрүүл рүү орж, эхнэртэйгээ хардаж, сэжигтэн Б хохирогч Ж-г 12 удаагийн үйлдлээр хүйтэн мэсээр гэмтээж, амь насыг нь хохироосон байна.
-Сэжигтэн тухайн үед архи хэрэглэсэн байсан уу?
-Сэжигтнийг саатуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Б нь хэрэг үйлдэхдээ эрүүл саруул байсан. Эрүүл саруул үедээ хүний амь насыг хохироосон нь маш харамсалтай байна. Ер нь хүний амь насыг хохироож байгаа онц ноцтой хэргүүдийн хувьд дандаа гэр бүлийн хүрээнд, ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэн гарч байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)