“Хятад улс Монголтой хиллэдэг хилийнхээ ойролцоо асар том хэмжээний нууцлаг обьект барьж байна” гэж Английн “The Telegraph” сонин өчигдрийнхөө дугаарт мэдээлэв. “Google Earth”-ийн хиймэл дагуулаас авсан зургаас харахад энэ байгууламж нь Говь-Алтай аймгийн өмнөд хилээс баруун урагш тун холгүй, Ганьсу муж болон Шинжаан Уйгарын өөртөө засах орны хил нийлдэг хэсэгт байгаа аж. Хятадын цэргийн, сансарын болон цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг нэг гол бааз, түшиц нутаг нь чухам энд байрласаар ирсэн бөгөөд чухам ийм учраас хятадууд энд чухам юу байгуулж байна вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. “The Telegraph” сонины бичсэнээр Хятадын сансарын хөтөлбөрийн штабын байр Ганьсу мужийн Жюүцюаньд (Монголын хилээс 100 гаруй км зайтай) байдаг бол цөмийн туршилт хийж байгаад саяхан хаасан газар нь эндээс мөн холгүй ажээ.
Нэлээд том талбай эзэлсэн уг газарт дугуй, тэгш өнцөгт хэлбэртэй олон байгууламж сансараас харагдаж байгаа гэнэ. Мөн тэдгээрийн дунд нисэх онгоцны хөөх буурах зурвас байж болохоор хэлбэртэй, хоёр км шахам урт байгууламж буй аж. Мөн юу болохыг нь тодорхойлоход бэрхтэй хоорондоо огтолцсон хар цагаан өнгийн хоёр урт шугам тод харагджээ. Бас дугуй хэлбэртэй хэд хэдэн байгууламж нэг доор байрласны төвд гурван том нисэх онгоц байсан гэнэ.
2007 онд сансараас авсан зургаар бол энд усан онгоцны чингэлэгтэй ойролцоо хэмжээтэй олон тооны шар өнгийн зүйлийг нэг доор тойрог болгон байрлуулсан байжээ. Харин одоо бол тэдгээр зүйлийг хуучин байсан газраас нь таван км холдуулсан байна.
Нууцлаг байгууламжийн чухам юу болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч, шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь пуужингийн туршилтын полигон байж тун магадгүй байгаа аж. “The Telegraph” сонинд батлан хамгаалахын шинжээч Тим Риплийн хэлсэнийг үзвэл АНУ-ын Невада мужид байсан “Area 51” хэмээх цэргийн нууц бааз бүтцийн хувьд сансараас үүнтэй тун төстэй харагддаг байсан гэнэ.