
Монгол улсын Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн
чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Үлгэр жишээ үлээвэр найрал
хөгжмийн баг Их Британид болох нэгэн онц сонирхолтой фестивальд оролцох
урилга аваад байна.

Монгол улсын Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн баг Их Британид болох нэгэн онц сонирхолтой фестивальд оролцох урилга аваад байна. Британийн Хатан Хааны цэргийн эрдмийн сүр хүчийг үзүүлэх зорилгоор анх үүсч байсан Эдинбургийн фестиваль хэмээх арга хэмжээ өдгөө онц сонирхолтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон хөгжиж Шотландын нийслэл Эдинбург хотыг жил бүр сая орчим жуулчны хөл хөдөлгөөнөөр дүүргэдэг болсон ажээ. Энэ жилийн фестиваль 2013 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн 25 хоногийн турш зохион байгуулагдахаар болжээ. Зохион байгуулагчдын зүгээс жил бүр шинэ улс орныг татан оролцуулахыг
эрмэлздэг бөгөөд энэ удаагийн фестивальд манай улсын цэргийн эрдмийн
үзүүлэх тоглолтыг оролцуулахаар сонгожээ. Тус фестивальд Батлан
хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ЗХЖШ-ын
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй
уран бүтээлчдийн баг оролцох юм.