

Цагдаагийн мэдээлснээр дээрх иргэд Баучи мужийн “Сетразо” барилгын компаний оффисоосоо хулгайлагджээ. “Сетразо” компани нь Абужад байрладаг бөгөөд тус хотод томоохон зам засварын төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Бямба гарагт буутай этгээд тус компаний хамгаалалтын ажилтанг хөнөөж ажилчдыг хулгайлсан байна. Сэжигтнийг энэхүү хэргийг үйлдэхээсээ хэдхэн цагийн өмнө цагдаагийн хоёр машиныг дэлбэлсэн хэмээн хардаж байгаа юм.
Тус улсад Боко Харам тэргүүтэй исламын олон харгис бүлэглэлүүд байдаг байна. Энэ хэргийг эдгээр бүлэглэлүүдийн нэг нь үйлдсэн хэмээн цагдаа нар сэжиглэн шалгаж байна.
Д.Идэр