Монголын Урлагийн Зөвлөл, Нээлттэй нийгэм хүрээлэнгээс харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн бүтээлээр “Тэмтрэхүй” нэртэй үзэсгэлэн гаргаж байгаа юм. Энэ үзэсгэлэнд 116-р тусгай сургуулийн сурагчид Ваар керамикийн урлагийн сургалтанд 1 сарын хугацаанд хамрагдан хийж сурсан бүтээлээ дэлгэжээ. Энэ богино хугацаанд харааны бэрхшээлтэй хүүхдүүд юу хийж сурсныг харцгаая. Үзэсгэлэн 3-р сарын 15-ны өдөр хүртэл Уран зургийн галлерейд гарч байна.












