“Оюу Толгой” ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Мак Рей “Metals Mongolia-2011” чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ "Дэлхийн хотжилтын төлвөөс харахад АНУ, Энэтхэг, Хятад зэрэг гүрнүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, үүнийг дагасан зэсийн их хэмжээний эрэлт бий болно" гэж хэлжээ. Тухайлбал, 2020 он гэхэд дэлхийд боловсруулсан зэсийн нийт эрэлт хэрэгцээ 40 хувиас илүү буюу 27 сая тонн хүртэл өсөх хандлагатай байна. Мөн 2025 онд Хятадын 221 хот нэг саяас багагүй хүн амтай болно гэсэн тооцоог гаргажээ. Тоон мэдээнээс харахад Хятад 2005-2025 оны хооронд 4-5 сая шинэ барилга байшин барьсан байх аж. Энэ нь Нью-Йорк шиг арван хот барихтай дүйцэх юм. Өөрөөр хэлбэл, зэсийн эрэлт асар их хэмжээгээр өсөх боломжтойг дээрх цөөн тоо баримт харуулж байна. Тэгвэл өсөн нэмэгдэх энэ их хэрэгцээг хангах зэсийн хязгаарлагдмал нөөцийн талаар тодруулъя. Дэлхийд илрээд байгаа нийт 866 орд газарт 1.96 тэрбум тонн зэсийн нөөц байгаа аж. Томоохон ордуудын 13 хувь нь нийт зэсийн нөөцийн 77 хувийг агуулж байгаа бол дэлхийн нийт нөөцийн 14 хувь нь Азид байна. Дэлхийн зэсийн жилийн хэрэглээ ойролцоогоор 550 сая тонн гэж үзвэл нийт нөөцийг 30-35 жил ашиглах бололцоотой хэмээн үздэг. Хятадын хувьд хайлуулах үйлдвэрийн хүчин чадал 2 сая тонноор нэмэгдсэнээр 2020 он гэхэд баяжмалын зах зээлд 2.5 сая тонны зэсийн хомсдол үүсэх аж. Энэ бүхэн нь Оюутолгой зэсийн баяжмалаа төвөггүй борлуулах боломжтойг харуулж байна.
Т.Хулан