
Цагдаагийн байгууллагад сар шинийн эдгээр өдрүүдэд халаасны хулгай, авто машин дотроос эд зүйл алдагдах гэмт хэрэг их бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагад сар шинийн эдгээр өдрүүдэд халаасны хулгай, авто машин дотроос эд зүйл алдагдах гэмт хэрэг их бүртгэгджээ. Мөн Гандантэгчинлэн хийдэд ном уншуулж байгаад халааснаасаа их хэмжээний мөнгө алдсан дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, 34 настай Б гэгч эрэгтэй Гандантэгчинлэн хийдэд ном уншуулж байгаад цүнхнээсээ 100 мянган төгрөг, 113 мянган доллар, бичиг баримтын хамт алджээ. Мөн дугуй засварын гадна цүнхтэй мөнгөө алдсан гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг шалгахад 34 настай иргэн А нь Lexus 470 автомашинаасаа 12 сая 200 мянган төгрөг, хаан банкны алтан карт, иргэн Б-гийн газрын гэрчилгээ, гар утас, цүнх зэргээ алджээ. Одоогоор хэргийг шалгаж байна.
Сэтгэгдэл (2)