Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2013 оны 2 дугаар сарын 15-ны байдлаар 1009.6 сая ам.долларт хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 362.1 сая ам.доллар, импорт 647.5 сая ам.долларт хүрсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 106.5 сая ам.долл буюу 9.5 хувь, үүний дотор экспорт 37.3 сая ам.доллар буюу 9.3 хувь, импорт 69.2 сая ам.доллар буюу 9.7 хувиар өмнөх оны мөн үеийнхээс буурчээ.Гадаад худалдааны тэнцэл 2013 оны 2 дугаар сарын 15-ны байдлаар 285.4 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 31.8 сая ам.доллар буюу 10 хувиар буурсан байна.
Нийт экспортод зэсийн баяжмал 29.1 хувь, нүүрс 26.7 хувь, төмрийн хүдэр 12.2 хувь, боловсруулаагүй газрын тос 11.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 6.0 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 3.8 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.9 хувь, молибдений хүдэр ба баяжмал 1.4 хувь, үлдсэн 7.2 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.
Автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 11.5 мянган төгрөг, үнийн дүн нь 11.6 сая ам.доллар, суудлын автомашины импортын биет хэмжээ 1319 ширхэг, үнийн дүн 20.4 сая ам.доллар, ачааны машины биет хэмжээ 821 ширхэг, үнийн дүн 26.5 сая ам.доллар, гурилын импортын биет хэмжээ 11.2 мянган төгрөг, үнийн дүн 2.8 сая ам.доллар, цагаан будааны биет хэмжээ 270.4 төгрөг, үнийн дүн 0.2 сая.ам.доллараар буурсан байна.



















































