
Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон Нийтийн
Телевизтэй хамтран олон ангит уран сайхны кино бүтээх төслийг эхлүүллээ.

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизтэй хамтран олон ангит уран сайхны кино бүтээх төслийг эхлүүллээ. Олон ангит уран сайхны кино бүтээх “Санамж бичиг”-т ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, МҮОНРТелевизийн ерөнхий захирал М.Наранбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ой 2014 онд тохиох бөгөөд олон ангит уран сайхны кино ирэх жил үзэгчдийн хүртээл болох юм.
Сэтгэгдэл (2)