
МИАТ-ын хуучин удирдлагууд мөнгө угаасан хэргээр шалгагдаж, түүнтэй холбоотойгоор олон хүн хууль хяналтынхны хараанд өртөөд байна. Энэ хэрэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамаатнууд, "Алтан" компаний захирал Г.Алтжин нарын олон хүнийг шалгаж байгаа аж. МИАТ-ын хуучин удирдлагуудыг даатгалын мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа бол өөр хууль бус үйлдлүүд ч шалгалтын явцад илэрсээр байна. Тухайлбал хуваарьт бус нислэгийн газрын үйлчилгээний төлбөрийг хувьдаа завшиж байсан хэрэг МИАТ-д илэрсэн тухай Зам тээврийн сайд А.Гансүх мэдэгдлээ. Одоохондоо хэн ийм хууль бус хэрэгт холбогдсон талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Сэтгэгдэл (6)