Энэ
сарын 15-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон Дорнод аймгийн
иргэн 55 настай М.Баярцогтын цогцсыг Улаанчулуутын хогийн цэгээс олсон
хэмээн зарим телевизээр мэдээллээ.

Энэ
сарын 15-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон Дорнод аймгийн
иргэн 55 настай М.Баярцогтын цогцсыг Улаанчулуутын хогийн цэгээс олсон
хэмээн зарим телевизээр мэдээллээ. Тэгэхдээ түүнийг зургаан хоногийн турш эзгүй хээр мөлхөж яваад, зам дээр гаран машинд гар өргөн дайгдсан гэв. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас
тодруулахад, "Жолоочийг олоогүй байгаа. Эрэн сурвалжлах ажиллагааг
үргэлжлүүлж байгаа" гэлээ.
Хэргийг сануулбал, Сураггүй алга болсон М.Баярцогтыг цагдаагийнхан эрэн сурвалжсаны эцэст Сонгинохайрхан дүүргийн
нутаг, Улаанчулуутын хогийн цэгээс нэгдүгээр сарын 17-ны 07.00 цагийн
үед түүний “Мitsubishi dingo” маркийн 38-98 ДОР улсын дугаартай
автомашин нь шатсан байсныг олсон юм.
Шинжээчид машиныг дэлбэрээгүй, дотроос нь зориудаар шатаасан байна гэх дүгнэлт гаргасан билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)