ОХУ болон АНУ Сирийн асуудлаар уулзалдах болсон талаар "BBC" мэдээлжээ.
ОХУ болон АНУ Сирийн асуудлаар уулзалдах болсон талаар "BBC" мэдээлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн шинэхэн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Серегй Лавров нар өчигдөр утсаар харилцжээ. Цагаан ордны мэдээлснээр хоёр талын төлөөлөл ойрын хугацаанд биечлэн уулзах талаар ярилцсан байна.
Энэхүү уулзалт нь Сирийн асуудлыг хөндөж, тус улсын мөргөлдөөнд оролцож буй бүх талыг хүч хэрэглэн зогсоож, Засгийн газар болон сөрөг хүчний хооронд хэлэлцээ эхлүүлэх нөхцлийг хангах зорилготой байх аж. Гэхдээ уулзалтыг хэзээ товлосон нь тодорхойгүй байна.
Д.Идэр



















































