Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж зарим дүүрэг, агентлагийн шинээр томилогдсон дарга нарыг танилцуулав. Засаг даргын захирамжаар шинээр томилогдсон дараах албан тушаалтнуудыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. - Багахангай дүүргийн Засаг даргаар С.Эрдэнэбаяр,
- Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар Т.Баттулга,
- Улаанбаатар сангийн гүйцэтгэх захирлаар Ш.Одгэрэл,
- Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар Б.Батцэнгэл,
- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргаар Я.Байгальмаа нарыг томилжээ.



















































