Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр Монголын иргэн 21 настай Тодруулын Аятунгаа болон 47 настай Батчулууны Солонго нарыг эрүүгийн хэрэгт сэжиглэн Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.
21 настай Т.Аятунгаа нь тус улсад мансууруулах төрлийн бодис худалддаг бүлэглэлийн гишүүн 40 настай П.Вендо гэгчтэй хамтран нутаг нэгтнээ хүний наймааны золиос болгосон гэх хэрэгт сэжигтнээр татагдсан байна. Мөн мансууруулах төрлийн бодис наймаалцахад тээвэрлэгчээр оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна.

Б.Чимэг
Сэтгэгдэл (10)