Их Британийн Гадаад Хэргийн Яамнаас 2005 онд гаргасан нэгэн баримт бичиг бидэнд олдов. Нэгдсэн вант улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдын ажилтнуудын үйлдэж буй гэмт хэрэг хэрээс хэтэрч, тэдгээр үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх гэхээр дипломат халдашгүй эрх нь саад болоод яаж ч чадахгүй аргаа барсаны улмаас англичууд энэ баримт бичгийг гаргасан бөгөөд үүн дотор “Монголын дипломатчид бол контрабандчид” хэмээн тов тодорхой дурьдсан байна. Баримтад 1999-2004 оны хооронд Лондонд суугаа гадаадын дипломатчидын үйлдсэн 122 гэмт хэргийг тоочжээ. Дипломат эрх ямбын улмаас тэдгээр гэмт хэргийн эздийн нэгэнд нь ч хариуцлага хүлээлгэж чадаагүй байна. Анх 1961 оны Венийн конвенцоор дипломатууд болон тэдний гэр бүл, үр хүүхдийг, үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө мөрдөн шалгахгүй байхаар болсон юм. Мөн Английн бусад хууль эрхзүйн акт, тухайлбал, төрийн халдашгүй дархан байдал, дипломат эрх ямба, консулын харилцааны зэрэг хуулиуд даварсан дипломатуудад ийм эрх олгожээ. Хэрвээ илгээсэн орны эрх баригчид хэрэг хийсэн хүнийхээ эрх ямбыг өөрсдөө санаачилга гарган эвдэхгүй л бол тэдэнд Английн хууль үйлчлэхгүй гэсэн үг. Засгийн газраас авч чадах цорын ганц арга хэмжээ бол уг хүнийг “персона нон грата” буюу “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж цагдаагаар харгалзуулан онгоцны буудал хүргээд нутаг буцаах явдал байдаг. Тухайлбал, Монголын дипломатчидыг контрабанд хийгээд байгааг мэдсээр хэрнээ тийн хөөгөөд явуулчиж чадахгүй байсан англичууд ямар ч байсан үнэн нүүр царайг нь дэлхий нийтэд зарлаад орхиё хэмээн шийдсэн нь энэ бололтой.
Гадаад Хэргийн Яамнаас гаргасан уг материалд, аль орны дипломатчид ямар төрлийн гэмт хэргийг түлхүү үйлдэж байгааг ангилан гаргасан бөгөөд АНУ, Швейцарь, Ливийн төлөөлөгчид халуун, хүйтэн зэвсэг хууль бусаар хадгалах нь дийлэнх байдаг бол, нигеричүүд хулгайн эд зүйл худалдах, зохиомлоор гэр бүл бүртгүүлэх “дуртай”, анголчууд байн байн дээрэм хийдэг, свазилендчүүд машин хулгайлдаг, харин манай монголчууд контрабанд хийхдээ “гаргуун” гэнэ. Жагсаалтаас харахад, дээр дурьдсан 122 гэмт хэргийн дотор манайхаас өөр улсын төлөөлөгч контрабанд хийсэн явдал алга. Өөрөөр хэлбэл, тухайн үед л лав манай дипломатчид Английн хуулинд захирагддаггүй, контрабандын хэргийн нэг ёсны “загалмайлсан эцэг”, “патент эзэмшигч” болж байжээ. Үүнийг л Английн эрх баригчид хүлээн зөвшөөрч нэг ёсондоо “Дэндлээ шүү, таминь ээ” хэмээн анхааруулж байсан байна. Дээрээсээ доошоо хүртэл, өмхий самхай ханхалж, өт хорхой бужигнатлаа ялзарсан Монголын дипломат алба, ГХЯ, тэдгээрийн үе үеийн тэргүүн өнөөг болтол албатуудынхаа энэ эрээ цээргүй үйлдлийг нэгийг нь ч албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан удаагүй бөгөөд харин англичууд ийнхүү дэлхий дахинд улайм цайм зарлаж байжээ.