Австралийн “Guildford Coal” компани Монголд шинээр нээсэн нүүрсний ордынхоо нөөцийг 63.1 сая тонн хэмээн зарлав. JORC ангиллаар хийсэн үнэлгээгээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших энэ орд нь коксжих нүүрсний 38.2 сая тонн баталгаат, 24.9 сая тонн таамаг нөөцтэй гэж гарчээ. Шивээхүрэн-Цэхээ боомтоос хойш 60 км-т орших энэ ордод “Guildford Coal” компани хайгуулын таван лицензтэй. 2012 оны зургадугаар сард олборлолтоо эхлүүлсэнээр Австралийн компани эхний шатанд жилдээ 1-2 сая тонн сайн чанарын нүүрсийг Хятадад экспортлохоор төлөвлөжээ.
“Guildford Coal” компани Гурвантэс суманд нүүрсний Умард Говь, Өмнөд Говь гэсэн хоёр төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эхнийх нь энэ юм. Харин Хойд Говь төслийн лицензэт талбайд одоо ажиллаж буй хоёр уурхай, мөн 750 сая тоннын нөөцтэй ашиглаж эхлээгүй нэг орд бий хэмээн тус компани зарлажээ.