

58 настай Уго Чавес эргэн ирснээ мэдэгдэж албан ёсны твиттер хуудаснаа гурван пост нийтэлжээ. Тэрбээр юуны өмнө Кубын Ерөнхийлөгч Раул Кастро болон өмнөх удирдагч Фидель Кастро нарт гүн талархал илэрхийлжээ. Мөн өөрийг нь дэмждэг венесуэльчүүдэд талархал илэрхийлж, эмчилгээгээ эх орондоо үргэлжлүүлэх болсноо мэдэгдсэн байна.
Ноён Уго Чавес улсынхаа Ерөнхийлөгчөөр 14 жилийн турш ажилласан юм. 2012 оны 10-р сард зургаан жилийн хугацаатай ерөнхийлөгчийн суудалд дахин сонгогдсон ч өвчний улмаас тангараг өргөж амжаагүй байна.
Тэрбээр 2011 оны дунд үеэс эхлэн хорт хавдрын хагалгаанд дөрвөн удаа оржээ.
Д.Идэр

