Ирэх баасан гаригаас хүйтний эрч суларна

Ойрын хоногуудад Увс нуур, Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө хүйтний эрч 36-41 хэмийн хүйтэн байна. Харин говийн бүсэд 18-23, бусад нутгаар дунджаар 25-30 хэмийн хүйтэн хонож байгаа. Өнөөдөр өдөртөө нутгийн хойд хэсгээр, 20-нд төвийн нутгийн зарим газраар, маргааш нь зүүн зүгийн зарим нутгаар бага зэрэг цас орж, явган шуурга шуурна. Ойрын хоёр хоногт ихэнхи нутгаар хүйтэн хононо. Ялангуяа цас ихтэй хонхор газруудад хүйтний эрч сулрахгүй. Харин 22-ноос эхлээд ихэнх нутгаар, ялангуяа өдрийн цагт хүйтний эрч сулрах төлөвтэй байна.