
Боловсрол шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын бодлого
дэвшүүлж, 2013 оныг “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” жил болгон зарласан билээ.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын бодлого дэвшүүлж, 2013 оныг “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан МУБИС-ийн хаврын багшлах дадлагад гарах 1000 гаруй оюутны төлөөлөл 100 оюутанд хөдөө орон нутагт дадлага хийх зардалд нь зориулж тус яамнаас тэтгэлэг олгохоор боллоо. Эхний ээлжинд хөдөө орон нутагт хийх найман долоо хоногийн багшлах дадлагыг Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгууд болон Багануур дүүрэгт зохион байгуулах юм. Энэхүү багшлах дадлагын үеэр телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэж МҮОНТ-ээр олон нийтэд хүргэхээр болжээ. Энэ удаа олгож буй тэтгэлэгт сая орчим төгрөгийг зарцуулжээ.