Хөвсгөл далайд 40 гаруй машин живсэн тоо баримт байдаг байна. Тэгвэл БОНХЯ-аас тус далайд живсэн автомашинуудын байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ. Одоогоос 50 гаруй жилийн өмнө Монгол оронд далайн тээвэр бий болсон. Түүнээс хойшхи хугацаанд нийтдээ 40 гаруй машин Хөвсгөл далайд живсэн гэж үзэж байгаа аж. Эдгээрийн дотор шатахуун тээвэрлэж явсан хэд хэдэн машин байсан байна. Машинуудыг гаргаж авахын тулд ОХУ-ын эрх бүхий албан тушаалтнуудад манай яамны зүгээс хандах гэж байгаа гэнэ. Хөвсгөл далайн бохирдол нь Байгаль нуур, цаашлаад Ангар мөрөн, Хойд мөсөн далайд хамаатай учраас үүнийг дэлхий нийтэд хамаатай асуудал хэмээн үзэж байгаа аж.




















































Сэтгэгдэл (2)