Пакистаны Куетта хотын захад талибууд хазара монгол иргэдийг хоморголон хөнөөсөн
хэрэг өнгөрсөн бямба гарагт дахин гарсан билээ. Харин пакистанд амьдарч буй нэгэн эх сурвалж энэхүү аймшигт хэргийн дараа авсан зургуудыг манай сайтад илгээжээ.
Террористууд хүнсний зах дээр бөмбөг дэлбэлж 110 хүн амиа алдаж, 200 гаруй хүн хүнд бэртэж, 20 хүн сураггүй болсон байна. Дэлбэрэлтэнд өртөгсдийн олонхи нь хүнсээ цуглуулж явсан эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан аж.
Өнгөрсөн сард ч мөн 106 хазарыг хоморголон хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарсан юм.
Эх сурвалж бидэнд зургуудыг илгээхдээ: "Эдгээр нүд хальтирам зургуудыг явуулж байна. Танд үзэхэд хэцүү байгаа ч зураг дарж буй бидний хувьд бүр аймшигтай. Хазар үндэстний тухай мэдээллийг дэлхийн нийтэд хүргэж үндэс угсаагаар ялгаварлах үзлийг зогсооход хувь нэмэр оруулж буйд баярлалаа. Хамаг Монголын тасархай хазарууд хэдэн зууны өмнө тасарч хоцорсон ч өдийг хүртэл үндэс угсаа, царай төрхөөсөө болж олноор хөнөөгдөж байна" гэсэн юм.
Хазаруудын мэдээлснээр талибууд тэднийг хэдэн зууны өмнө улсыг нь эзэлж байсан монгол үндэстний тасархай учраас гадуурхдаг хэмээжээ. Харин дэлхийн хэвлэлүүд хазар үндэстэн дунд шийтийн шашинт хүмүүс олон тул талибууд дэлбэлсэн гэж бичжээ.
Тэд монгол төрхөөсөө болж ямар их шаналал зовлонд унаж буйг үзнэ үү. Хэрвээ та зүрх муутай бол зургуудыг гүйлгэж үзэхгүй байхыг зөвлөе.

Сэтгэгдэл (60)