зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр хорооллыг дахин төлөвлөх журам боловсрууллаа

2013-2-19
0
ЖИРГЭХ
Гэр хорооллыг дахин төлөвлөх журам боловсрууллаа
гэр хороолллНийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  өчигдөр болж хуралдаанаар, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын төсөл болон  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журмын төслийг хэлэлцлээ.

 Эхний ээлжинд гэр хорооллын 12 байршилд дахин төлөвлөлт хийхээр сонгосон бөгөөд эдгээр байршлуудад оршин суугаа иргэдийн 90 гаруй хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжсэн юм. Тиймээс НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг хэлэлцэн тогтоосон. НИТХ-аас батлагдсан байршлуудад дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх,  гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох иргэн, аж хуйн нэгж, төрийн байгууллагын эрх, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан байна. Энэхүү журмын төслийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Дахин төлөвлөлтийн журамд төсөл хэрэгжих талбайн байршил, хэмжээг тогтоох асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн батална. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг батална гэж заажээ.  Мөн хэрвээ, иргэн оршин суугч нараас дахин төлөвлөлтөд орох санаачилгаа өөрсдөө гаргасан тохиолдолд өөрсдийн нэгдмэл байр суурийг илэрхийлэх зорилгоор Иргэдийн төлөөллийн байгууллага байгуулж болох бөгөөд уг байгууллага нь төсөл хэрэгжиж эхлэхээс дуусах хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулна гэж заасан байна.

Дахин төлөвлөлтийн журмын төсөлд зааснаар гэр хорооллын сонгосон талбай буюу НИТХ-аас төлөвлөлт хийхээр байршил хэмжээг тогтоосон газрыг чөлөөлөх ажлыг тухайн төслийг хэрэгжүүлэгч хариуцахаар зохицуулжээ. Харин төлөвлөлт хийж, төсөл хэрэгжих хугацаанд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчийг өөрчлөхгүй байх болон холбогдох бусад баталгааг нийслэлийн Засаг дарга гаргахаар заасан байна.

Энэхүү журам нь дахин төлөвлөлтөд орох газрын иргэн болон, төлөвлөлт хийх аж ахуйн нэгжүүдэд гарын авлага болох ёстой учраас энгийн ойлгомжтой, хуулийн дагуу боловсруулсан байх учиртай гэдгийг удирдалгын зөвлөлийн гишүүд хэлж байлаа.  Дахин төлөвлөлт хийхийг тухайн газрын иргэдийн олонхи нь дэмжсэн ч дэмжихгүй байгаа иргэд бас цөөнгүй байгаа юм. Энэ нь төлөвлөлтөд орох газрыг чөлөөлөх үед хүндрэл үүсгэж магадгүй учраас энэ асуудлыг нарийн тусгаж журамдаа оруулах хэрэгтэй. Гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа нь иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа нэг томоохон ажил. Төр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах үүргийг үндсэн хуулиар хүлээсэн тул энэхүү үүргээ биелүүлэхийн тулд олонхийн эрх ашгийг хүндэтгэн аливаа шийдвэрээ гаргана. Тйимээс нэг хүний эрх, бусдын эрхээр хязгаарлагддаг учраас  дахин төлөвлөлтөд орохыг хүлээн зөвшөөрөөгүй айл өрхүүдэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж захиргааны хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ зохицуулалтыг мөн журамдаа тусгах нь зөв юм гэх саналуудыг хэллээ.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү журмыг хэлэлцсэнтэй холбоотойгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журмын төслийг мөн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцлээ.

Энэхүү журамд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулахдаа нээлттэй ил тод зарчмаар явуулах бөгөөд нийслэлийн Засаг дарга төсөл шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулахаар заасан байна.

   Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тухай нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсны дараа тогтоосон байршилд төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн саналыг хүлээн авах зарыг олон нийтэд мэдээлж, 14 хоногийн дотор хүлээн авч нээхээр журамласан байна. Төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдох аж ахуйн нэгж байгуулалгын саналыг ажлын хэсгийн гишүүд тус тусдаа үнэлэж, нэгдсэн үнэлгээг санал тус бүрээр гаргах юм байна. Шалгарсан этгээд нь 30 хоногийн дотор төсөл хэрэгжүүлэх талбай дахь газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 80-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан тохиолдолд төсөл хэрэгжих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-д өргөн барьж батлуулна гэж заасан байна.

 Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү журмын төслийг хэлэлцээд, иргэн болон төсөл хэрэгжүүлэгч нарын хооронд байгуулж байгаа хэлэлцээр ил тод байх ёстой.   Харин төсөл хэрэгжих үед  төсөл хэрэгжүүлэгч иргэн бүртэй гэрээ байгуулан ажиллаж, хэрвээ гэрээг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг  тодорхой болгох хэрэгтэй зэрэг саналыг хэллээ. Эдгээр саналуудыг журмын төсөлд нэмэн оруулж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журмыг НИТХ-д өргөн барихаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 53 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 54 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 9 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 16 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 44 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК