Засгийн газрын хуралдаанаар гадаадад Монгол улсыг төлөөлөн суух зарим элчин сайд нарыг томиллоо. АН-ын гишүүн Б.Дэлгэрмааг Сингапурт, УИХ-ын гишүүн С.Оюуны ах С.Баярыг Энэтхэгт, Япон улсын элчин сайдын яаманд ажиллаж байсан Т.Жанабазарыг Лаос улсад суух элчин сайдаар томилов. Өмнө нь Японд суух элчин сайдаар Өмнөд Солонгост суугаа Д.Гэрэл, Хойд Солонгост суугаа элчин сайд С.Хүрэлбаатар нарын нэр яригдаад байсан. Тэгвэл өнөөдөр энэ албан тушаалд С.Хүрэлбаатарыг сонголоо. Харин Итали болон Унгарт манай улсыг төлөөлж хэн ажиллах талаар ирэх лхагва гарагийн хурлаар хэлэлцэхээр болов. Уг нь Унгарт суух элчин сайдаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигийн нэр яригдаж байгаа юм.