
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар,
юань худалдан авах, ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк
энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно.

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах, ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг. Харин гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл
ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн
ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох
зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.