
ОХУ Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа талаар "CNN" мэдээлжээ.
Тус улсын Онц байдлын яам хоёр онгоц бүхий хүмүүнлэгийн тусламжийн бараа
бүтээгдхүүнүүдийг Сири улс руу явуулах болсон тухайгаа өчигдөр
мэдээлсэн байна.

ОХУ Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа талаар "CNN" мэдээлжээ. Тус улсын Онц байдлын яам хоёр онгоц бүхий хүмүүнлэгийн тусламжийн бараа бүтээгдхүүнүүдийг Сири улс руу явуулах болсон тухайгаа өчигдөр мэдээлсэн байна.
Сүүлийн хоёр жилийн турш иргэний дайнд нэрвэгдэж ихээхэн хохирол амсч буй Сири улс руу явуулах хүмүүнлэгийн тусламжийн бараа нийтдээ 44.5 тонн жин татах гэнэ. Тусламжийн барааг Ил62, Ил76 хоёр онгоцоор тээвэрлэх аж.
Д.Идэр