
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад цонхоор унаж хүн гэмтжээ гэсэн дуулдлага иржээ. Цагдаа нар дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд байрлах нэгэн зочид буудалд үйлчлүүлж байсан 17 настай охин цонхноос унаж бэртсэн байжээ. Хөдөөнөөс ирсэн гэх тэрбээр буудлын төлбөрөө өгөхгүй гэж зугтааж, 3 давхраас үсэрсэн байна. Энэ үедээ тэрбээр согтуу байсан бөгөөд хөлөө гэмтээсэн байжээ. Буудлын тооцооноос зугтаж цонхоор үсэрсэн түүнийг Гэмтэл согогын үндэсний төвд хүргэн эмчлүүлжээ.
Сэтгэгдэл (1)