
Соёл, спорт, аялал жуулчлалын яам олон нийтийн дунд тус музейн захирал болон ерөнхий палеонтологичийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан билээ.
Ирсэн материалуудтай яамны удирдлагууд танилцаж, ССАЖ-ын сайдын 2013 оны хоёрдугаар сарын Б/48 тушаалаар Н.Жавзмааг “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлаар томиллоо. Н.Жавзмаа 1992-2000 он хүртэл Монголын анчдын нийгэмлэгийн харьяа “Ан агнуурын музей”-д тайлбарлагч, эрхлэгч, “Байгаль хишгийн ордон”-ы даргын ажлыг тус тус хашиж байсан. 2001 оноос үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдох хүртлээ Байгалийн түүхийн музейд Чихмэлийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөгийн тасгийн даргаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: .mcst.gov.mn