
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хийх ажлынхаа талаар ээлж дараалан сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж байгаа билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын сайд Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр нар сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийгээд байгаа. Тэгвэл маргааш Зам тээврийн сайд А.Гансүх энэхүү цуврал уулзалтыг үргэлжлүүлэхээр болсон байна. Тэрбээр сүүлийн үед Зам тээврийн салбарт яригдаж байгаа цаг үеийн асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулна.
Уулзалт 12.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд болно.
Сэтгэгдэл (3)