Хан-Уул дүүргийн удирдлага, эрүүл мэнд, онцгой байдал, боловсролын байгууллагууд яг одоо халдварт шар өвчний асуудлаар хэлэлцэж байна. “Халдварт өвчнийг бууруулахад төр, олон нийтийн түншлэлийг сайжруулъя” сэдэвт зөвлөгөөнөөр хоёр чухал үр дүн гарах аж. Үүнд дүүргийн хэмжээнд өвчлөлийн талаарх мэдээллээ нэгтгэх, халдварт хамгийн ихээр өртдөг сурагчдыг цаашид сэргийлэх тухай зөвлөмж гаргах юм. “ХӨСҮТ-өөс эмчилгээний нөөц авах гэхээр Онцгой байдлын хэлтэс, Өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс өгдөг тоо, мэдээлэл нь хоорондоо зөрдөг тул арга хэмжээ авахад хүндрэлтэй байдаг” гэж дүүргийн хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Үүнийг зогсооход Өрхийн эмнэлэг, Онцгой байдал, сургууль цэцэрлэгийг хоорондоо харилцаатай байлгах нь чухал гэнэ. Тус дүүргийн 13, 14-р хороо буюу Шувуун фабрик, Биокомбинат нь шар өвчний голомтот газар юм. Зөвлөгөөний дараа гарын ариутгагч, ариутгалын бодис, хэрэгсэл гээд зарим тусламжийн зүйлсийг холбогдох газруудад олгох аж. Зөвлөгөөн өнөөдөр дуусч, зөвлөмжөө боловсруулна.
Б.Ганбилэг