
Поп дива, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг ирэх сарын 22, 23-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ.

Поп дива, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг ирэх сарын 22, 23-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэгвэл түүний тоглолтын найруулагчаар МУГЖ Д.Сосорбарам ажиллаж байгаа аж. Дуучин Алтанцэцэг 2007 онд “Нисч ирсэн дурлал” тоглолтоо хийсэн. Түүнээс хойш зургаан жилийн дараа дахин тоглох гэж байгаа нь энэ юм. Тэрээр тоглолтон дээрээ шинэ уран бүтээлээ дэлгэх ба УГЗ Б.Шаравын хөгжим, яруу найрагч С.Мөнхбатын шүлэг “Бөртэ хатны дуу” дууг дуулах гэнэ. Мөн гитарчин Өөжгийгийн “Чамайгаа үнсье” дууг сонсогч фенүүдийнхээ сонорт хүргэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/