Сирийн дарангуй Ерөнхийлөгч Башар Ал Ассад "Бид Сирийн дайнд ялна"
хэмээн мэдээлсэн талаар "Telegraph" онцолжээ. Энэ тухай мэдээллийг
өчигдөр Ливаны "As-Safir" сонин нийтэлсэн байна.
Сирийн дарангуй Ерөнхийлөгч Башар Ал Ассад "Бид Сирийн дайнд ялна" хэмээн мэдээлсэн талаар "Telegraph" онцолжээ. Энэ тухай мэдээллийг өчигдөр Ливаны "As-Safir" сонин нийтэлсэн байна. Тэрбээр Сири улсад албан ёсорр айлчилж буй Ливаны улс төрчтэй ярилцахдаа "Сирийн ирээдүй биднийх. Миний дэглэмийг түлхэн унагаах гэсэн босогчдыг манай цэргүүд ялна гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ. Мөн тэрбээр "Ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа нь улс төр болон цэргийн хөшүүрэг байгаад оршино. Мөн сиричүүдийн ихэнх нь манай дэглэмийг дэмжиж байгаа" гэж мэдэгджээ.
Сири улсад 2011 оны 3-р сараас эхэлсэн мөргөлдөөнөөр 70 мянга гаруй хүн амиа алдаад байгаа хэмээн НҮБ тайлагнасан юм.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (2)