ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно

НИТХ маргааш 10 цагаас хуралдах гэж байна. Энэ удаагийн хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх”, ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах тухай болон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлах тухай”, “Гэр хорооллын дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журам батлах тухай” асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Т.Хулан