зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Онцгой цаг үе л түүхэн хүнийг төрүүлдэг”

2013-2-19
0
ЖИРГЭХ
Хүмүүс янз бүрийн зүйлээс л сэтгэлийн хүчээ сэлбэдэг, урам зориг авдаг байх. Миний хувьд хэн нэгний цээжний гүн дэх бодол ухаарлаа дэлгэсэн  чин сэтгэлийн үгийг сонсож, түүндээ сэтгэл хангалуун үлдэх шиг үнэтэй торгон агшин үгүй.
a26abac5b925e0c6big   Хүмүүс янз бүрийн зүйлээс л сэтгэлийн хүчээ сэлбэдэг, урам зориг авдаг байх. Миний хувьд хэн нэгний цээжний гүн дэх бодол ухаарлаа дэлгэсэн  чин сэтгэлийн үгийг сонсож, түүндээ сэтгэл хангалуун үлдэх шиг үнэтэй торгон агшин үгүй.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой сэтгүүлч Б.Ганчимэгийн хийсэн ярилцлагыг уншсаны дараа яг ийм мэдрэмж төрж Элбэгдорж хэмээх хүний тухай сэтгүүлчийнхээ хувьд, алдаж онох, унах босохыг нь харж яваа нэгэн цаг үеийн хүнийхээ хувьд үгээ хэлэхсэн гэсэн бодол төрсөн ч улстөржлөө, сонгуулийн сурталчилгаа хийлээ, мөнгөөр бичлээ гээд л түмэн шидээр гүжирдэж шавар шавхайтай хутгаад эхлэх биз гэж бодоод сэтгэлийн хөөрлөө хүчээр дарж орхисон билээ. Гэвч түүний ярилцлага сэтгэлээс гарахгүй, бодлын мухарт эргэлдсээр л байлаа. Хэд хоногийн дараа уг ярилцлагын доорхи сэтгэгдлүүдийг уншмаар бодогдож нэт ухлаа. Хүмүүс янз бүрээр л үнэлж. Санал нийлэх нь ч байна, үгүй нь ч байна. Угаасаа тийм л байх ёстой юм хойно гайхах юм алга. Гэхдээ түүний тухай бичих бодлоо орхисон нь буруу юм байна, өөрийн шинээр олж таньсан Элбэгдоржоо бусдад мэдрүүлэх ёстой юм байна гэсэн бодол сайт дахь сэтгэгдлүүдийг  уншсаны дараа дотроос минь хатгаад зүгээр суулгахгүй байгаа тул үүнийг бичиж байна.

  Тэгэхдээ Элбэгдорж гэдэг жирийн нэгэн хүн биш, харин Монгол Улсын Ерөнхийлөгч учраас түүнийг хэн нэгэнтэй харьцуулна гэвэл өмнөх Ерөнхийлөгч нартай нь жишиж байж л үнэн дүр зураг гарна. Аз болоход  сэтгүүлч мэргэжил минь Монгол төрийн дөрвөн Ерөнхийлөгчийн хэн хэнийх нь тухай “Сэтгүүлч Б.Галаарид хэмээх баттай эх сурвалж”-д түшиглэн дүгнэлт хийх эрх олгож байна.

  П.Очирбат Ерөнхийлөгчийг бүр социализмын үед, тодруулбал 1980-аад оны сүүлээр төрийн сайд байхдаа ЗХУ-ын “Новое время” сэтгүүлд хоёр орны эдийн засгийн харилцааны талаар  хэмжээгээр жижиг ч жинтэй сайн ярилцлага өгөхөд нь анх улстөрчийнх нь хувьд анзаарч, бахархаж билээ. Хожим Ерөнхийлөгч байх үед нь улс орны эдийн засаг ч олигтой биш, улстөрийн нөхцөл байдал ч ороо бусгаа хүндхэн л цаг үе таарсан. Шинэ хуучны зөрчил дэндүү их, үзэл бодлын зөрөө бүр ч гүнзгий, улстөрийн цаг агаар эрс муудах шалтаг шалтгаан элбэг, товчхондоо Монголын нялх ардчилал дархлаа муутай байсан  байсан тэр цаг үед мань хүний хээгүй энгийн дүр төрхийн цаана нуугдах ухаалаг зальжиндуу байр суурь, аливааг зөөллөн эвлэрүүлэх чадвар, цаг үе,  уур амьсгалыг соргог мэдэрч зөв шийдвэр гаргахад нэмэртэй  төрөлх мэдрэмж  нь тун ч их хэрэг болсон гэж бодогддог.  

  Н.Багабанди гуайн хувьд нийтлэг эрх ашгийн үүднээс буулт хийх чадвар дутмаг, шазруун хатуу зангаасаа болоод Ерөнхийлөгчийн суудалд суусан он жилүүдийг үндэсний эрх ашгийн төлөө эерэг сайнаар ашиглах олон боломжийг алдсан болохоор өмнөөс нь харамсмаар санагддаг. Гэхдээ энэ нь түүнийг огт юм хийгээгүй, аль эсвэл улс орныг сүйрлийн ангал руу түлхчихсэн гэсэн үг биш л дээ.” Хийгүй хүн”  байх гэж хэт хичээсэн үү яасан үг хэл, алхаа гишгээгээ хүртэл дэндүү цэнэж, нэг л хиймэл албархуу  харагддаг байлаа.

   Гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улстөрчийн хувьд азтай одтой байсан. Түүний өгсөх замд бартаа саад бараг байгаагүй. Түүнийг нэг номерын хүн болж гарч ирэх үеийн Монгол дахь  улстөрийн суурь хөрс нь ард түмнээ бодсон Ардчилсан Ерөнхийлөгч байх боломжийг түүнд олгосон. Харин түүнийг дээш нь гаргаж ирсэн нам, тойрон хүрээлэл нь өөрийн лидерээ дарангуйлагч болгон хувиргахад бэлэн тогтолцоотой, ардчилалгүй, шимэгчлэгч орчин байсан. Өөрөөр хэлбэл түүхэн бахархал болох, эсвэл түүхийн алдаа болох замын аль аль нь нээлттэй байлаа. Харамсалтай нь тэрбээр хоёрдахь замыг сонгосон.  Богино хугацаанд улстөрийн оргилд  гарч, эрх мэдлийн төвлөрөл бий болгож, улс орныг  ардчиллын мөн чанар, зүй тогтлыг сөрсөн аргаар удирдах гэж оролдсон нь түүнд гай, бусдад сургамж болсон.

  Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид улстөрчийн хувьд нэг онцлог бий. Түүнийг 1989-1990-ээд онд Монголын хувь заяаг өөрчлөх хувьсгал хийлцэж явахад, өөрөөр хэлбэл том улстөр хийгээд нэгэнт эхэлчихсэн байх үед нөгөө гурваас нь П.Очирбат гуай л улстөрч гэдэг утгаараа олонд танил байлаа. Харин Н.Багабанди МАХН-ын багахан албан тушаалтан, Н.Энхбаяр соёл урлагийн салбарын жирийн нэг ажилтан байсан. Тэд гагцхүү МАХН (МАН) хэмээх нам төр нь ялгарахгүй нүсэр тогтолцоог бараадсанаараа төрийн өндөрлөгт гэрлийн хурдаар гарч ирцгээсэн, улстөрч болцгоосон.

  Харин Ц.Элбэгдорж тэр нам-төрийн  холимог тогтолцоо бүхий хуучинсаг хүчний эсрэг, ардчиллын төлөө тэмцэгчдийн тэргүүн эгнээнд явж байлаа. Далан жил бэхжиж батажсан тогтолцооны эсрэг “Ийм байж болохгүй” гэсэн итгэл үнэмшлээс өөр зүйлгүйгээр тэмцэж босно гэдэг хэцүү, хүч тэнцвэргүй, эрсдэлтэй байсан ч тэд чадсан. Өөрийн зорьсон өөдрөг үйлсийн төлөө бусдыг итгүүлэн үнэмшүүлж араасаа дагуулах онцгой чадвар Ц.Элбэгдоржид  байдаг нь үүнд их нөлөөлсөн гэж би боддог.  Ийм харизматай учраас л тэрээр  1990 оноос хойш хамгийн олон жил Монголын улстөрийн тэргүүн эгнээнд явж чадаж байна.  

  Монгол Улсын Ерөнхийлөгч болсноосоо хойш  түүний  хэлсэн, хийсний үр дүн тэр бүр гарах болоогүй ч сайн саар, янз бүрээр  л ярьж бичицгээж  байна. Угаасаа ч тэгэх л ёстой. Яагаад гэвэл тэр үеэ өнгөрөөж мартагдсан улстөрч биш, харин ид оргил үе дээрээ яваа улстөрч, хамгийн олон жил улстөрийн тэргүүн эгнээнд  яваа нэгэн учраас анхаарлын төвд байсаар байх болно. Гэхдээ түүний Ерөнхийлөгч болоод хийсэн хамгийн сайн хоёр гурван үйлийн тухай тун бага ярьж, бичиж байгаа нь гайхал төрүүлж байна.

  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ярианаас “Монголчуудын хувь заяаг шийдэх эрх мэдэл Кремльд байсан. Тэр нь Саарал ордон руу шилжчихсэн. Харин одоо энэ эрх мэдлийг ард түмэнд өгөх хэрэгтэй байна” гэсэн нэг санааг би л лав тухайн үедээ тун соргог хүлээж авсан. Тэгээд үүнийг хэрхэн хийх гэж байгааг нь сонирхтол Шууд ардчиллын тухай ярьж эхэлсэн. Энэ бол хэн нэгэн луйварчны албан тушаалаа ашиглан хууль бусаар олсон хэдэн тэрбум төгрөг, эсвэл хэн нэг авлигачийн хулганын хөеө мэт хураасан эд хөрөнгөөс хавьгүй илүү үнэ цэнэтэй, хамаагүй том асуудал билээ. Энэ бол биднийг төлөөлж төрд зүтгээд ир гэж итгэл өгөн сонгосон түшээ нь өөрсдөөс нь давуу эрхтэй нэгэн болчихоод өөрийгөө ноён мэт бодож эхэлдэг төлөөллийн ардчиллын сул талыг нөхөх гэсэн үндсэндээ 1990 оны хувьсгалаас дутахгүй том үйл хэргийн эхлэл байв.  Энэ бол дунд, доод тушаалын түшмэд,мяндагтнууд төсвийн хөрөнгийг завшин язартлаа баяждаг гажиг үзэгдлийг таслан зогсоох хамгийн шилдэг гарц юм. Үүний тулд тэрээр Төсвийн тухай шинэ хуулийг батлуулж, орон нутгийн төсвийг иргэдийн оролцоотойгоор захиран зарцуулах шударга тогтолцоог бий болгосон. Орон нутгийн санд төвлөрсөн хөрөнгийг юунд зарцуулах, юунд эс зарцуулахаа иргэд оролцож хянадаг болсноор хөрөнгө мөнгө үр ашиггүй үрэгдэх, буруу замаар орох, эрх мэдэлтний халаас руу гулсах, танил талаар дамжин үрэн таран болох  бүх зам хаагдана. Үүнийг шударга ёс гэхгүй бол өөр юуг шударга ёс гэх билээ. Тэгвэл шударга ёс ийн тогтох арга замыг тэрээр олж харсан төдийгүй хуульчлан баталгаажуулж өгснийг өнөөдөр анзаарахгүй, ярихгүй байгааг гайхаж байна. Орон нутгийн иргэдэд энэхүү өөрөө удирдах ёсны амин сүнс болсон эрх мэдлийг хоосон өгөөгүй, мөнгөгүй эрх мэдлийг мөнгөтэй эрх мэдэл болгож өгч байгаа энэ түүхэн гавьяаг заавал ярих ёстой санагдах юм.

  Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, ерөөсөө нийгмийн бүхий л төлөөлөл хамтран зөвшилцөх замаар орон нутгийн асуудлаа шийддэг, төрийн байгууллагууд нь иргэдийнхээ энэхүү оролцоог хүлээн зөвшөөрдөг эрүүл тогтолцоог бий болгох түүний эрмэлзлийг тал талаас нь дэмжих сэн, ажил хэрэг болгохсон. Тэгвэл биднийг бухимдуулаад байгаа мөн ч олон асуудал аяндаа шийдэгдэнэ дээ.

  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хийсэн, ач холбогдлыг нь олон түмэн төдийлөн мэдэхгүй байгаа бас нэг том ажил бол Хууль эрхзүйн шинэтгэл гэж хэлмээр байна. Хуучин тогтолцооны үед шүүх бол ялладаг, дарамталдаг байгууллага байв. Шүүх бол иргэддээ үйлчилдэг, нийгмийн сайн сайхны төлөө  байгууллага байх ёстой гэж тэр үед хэн нэг нь хэлбэл хүмүүс элгээ хөштөл инээх байсан биз. Тэгвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр санаачилснаар Монгол Улсад хууль эрхзүйн “хувьсгал” эхэлчихээд байна. Энэ бол онцгой чухал, ард түмэнд онцгой хэрэгтэй хувьсгал. Ийм хувьсгалыг нийтлэг эрх ашгийг дээдэлдэг хүн л эхлүүлж чаддаг.

  Аль ч цаг үеийн Ерөнхийлөгч хийх ёстой, хийж л байдаг ажлууд зөндөө бий. Түүгээр нь тухайн Ерөнхийлөгч хэр ажилласныг дүгнэх нь утгагүй хэрэг. Харин улс орны хөгжлийг урагшлуулах хөрс суурийг бэлдсэн хувьсгал гэхүйц томоохон ажил нэг биш, нэлээд хэдийг санаачилж хэрэгжүүлж буй нь Ц.Элбэгдоржийг өмнөх Ерөнхийлөгчдөөс илүү том харагдуулж байна.

  Ардчиллын дууч, “Хонх”-ны С.Цогтсайхан маань олон жилийн өмнө Ц.Элбэгдоржийн тухай “Ардчилал түүхэн хүнээ дагуулж ирдэг” гэж бичиж байсан санагдана.  Түүнийг нь би “Онцгой цаг үе түүхэн хүнээ төрүүлдэг”  хэмээн яльгүй өөрчилмөөр санагдчихлаа. Яагаад гэвэл бидний амьдарч буй цаг үе маань үнэхээр онцгой цаг үе. Энэ цаг үед өнөө дутуу үнэлэгдэвч маргааш гавьяа нь илүү тодрох холч ухаан, том бодлого, алсын хараагаараа ялгарсан улстөрч заавал тодрох ёстой. Одоогоор Ц.Элбэгдоржоос өөр тийм улстөрч харагдахгүй байна.
Б.Галаарид
http://www.galaarid.blogspot.com/
  2013.02.18.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • (124.158.109.14)
    Saihan niitlel bichsen baina. Ingej biye biyedee uram ugch, uneniig helj chaddag baih heregtei.
    2013 оны 02 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.2.41)
    гайгүй эр гэж бодсон чинь Бял гар байна
    2013 оны 02 сарын 20 | Хариулах
  • (203.194.114.174)
    Ийм бялдууч амьтад хаанаас гарч ирдэг байнаа, ард түмний амьдрал ямар байгаа билээ, 4 жил тархи угаалаа шүү дээ,
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • АТРАА (203.194.114.174)
    ОЙ ГУТМААР НЯЛУУН ЮМАА, ДУРГУЙ ХҮРЧЛЭЭ,
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • bi (122.201.18.169)
    BYALDUUCH GALAARID. GALAARID GEDEG CHIN YAMAR UTGATAI YAMAR XELNII YG VE. MEDEX XYN BNUU.
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • (203.194.115.135)
    гарчиг нь энхбаярыг хэлсэн юм шиг, ороод уншихаар... эрлэг-н пиар аа гэж...
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    elbegeetei uzeed mongoo urekhiin nemer kharin 2016 onii songuulid l beldej baina gesen yg deee kkkkk
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
    • хууль шүүхд нөлөөлөх талаар бол тийм ээ, харин бидний төлөө хийсэн юм алга аа.
      2013 оны 02 сарын 19
  • gombo (89.126.18.171)
    khen ni iim elbegdorj shig ajillasan um bi lav medekhgyi l um baina
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • Baharhaj bn. (207.47.241.219)
    Elbegdorj bol Ih dalain dundaas oroi n dunguj tsuhuij bui musun uul yum daa.Aguu gedgiig n ta nar mini ih olon jil harah bolnoo.2014 ond shudraga yosnii shvvh jinheneer ajillaj ehlene. Olon mundag eh oronchid enhbayariin araas ochino doo, heneer udirduulj bsnaa mulguu huduuniihun harah tsag irnee.
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • (203.194.115.69)
    гарчиг нь энхбаярыг хэлсэн юм шиг ороод уншихаар... эрлэг-н пиар аа гэж...
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • (203.194.115.69)
    элбэгдоржийн үед л хууль шүүхийг нэг хүний, нэг намын хараат болгож, сонгуулийг шууд "автомат"-аар луйварддаг болгож, хүнийг шууд хилсээр суулгадаг болгосныг харж байна. элбэгдоржийн үед л монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай орон шиг болчлоо. түүнийг дэмжин тэнэглэж байгаа бол галаарид таныг бодлогогүй хүн юм гэж дүгнэхэд хүрч байна.
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • (114.31.70.92)
    Бас Бат-Үүл бга шүү. Хоёуулаа 23 жил амжилттай ажилсан бн.
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК