
Өнгөрсөн 11 сард Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар
томилогдсон Ши Жинпин анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлэж магадгүй
талаар “Chinamedia” мэдээлжээ. Тэрбээр гуравдугаар сарын эхээр ОХУ-д
зочилно хэмээн эх сурвлаж мэдээлсэн гэж сайт бичжээ.

Өнгөрсөн 11 сард Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Ши Жинпин анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлэж магадгүй талаар “Chinamedia” мэдээлжээ. Тэрбээр гуравдугаар сарын эхээр ОХУ-д зочилно хэмээн эх сурвлаж мэдээлсэн гэж сайт бичжээ.
Хятадын Гадаад хэргийн сайдын мэдээлснээр Ши Жинпин ирэх сарын 25-27-ны өдөр Өмнөд Африкт зохион байгуулагдах BRICS-ын орнуудын уулзалтад оролцох аж. Гэхдээ Ши Жинпин Өмнөд Африкт очихоос өмнө ОХУ-д айлчлал хийнэ хэмээн түүнтэй ойрхон эх сурвалж мэдээлсэн байна.
Ши Жинпин гуравдугаар сарын 3-5-ны өдөр БНХАУ-ын Ерөнхийлөгчийн суудлаа албан ёсоор хүлээн авах юм.
Д.Идэр