Өнгөрсөн мягмар гарагт Хойд Солонгос цөмийн гуравдахь туршилт хийсэн
билээ. Харин энэхүү туршилтыг дэмжих цуглааныг тус улс зохион байгуулж
байгаа талаар "CNN" онцолжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Хойд Солонгос цөмийн гуравдахь туршилт хийсэн билээ. Харин энэхүү туршилтыг дэмжих цуглааныг тус улс зохион байгуулж байгаа талаар "CNN" онцолжээ. Олон нийтийн хурал цуглаанд засаг захиргаа, үйлдвэр, хөдөөгийн хоршооны төлөөлөгчид болон оюутан багш нар олноор оролцсон байна.
"Цөмийн амжилттай туршилт бол түүхэн үйл явдал юм. Энэ туршилт хиймэл дагуулыг энх тайвны зорилгоор хөөргөх БНАСАУ-ын хууль ёсны эрхийг хасахыг санаархсан АНУ-ын санаачилсан хориг тогтоох кампанит ажиллагаанд хариу өгсөн явдал боллоо" хэмээн үг хэлэгсэд онцолжээ.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (1)