Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийг өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн даатгалаас 200 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган өнгөрсөн 2011 оны нэгдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн. С.Тунгалаг нь огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх мэт зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.Харин одоогийн байдлаар С.Тунгалагийн гэх хэрэг Нийслэлийн прокурорын хяналтад байна. Эл хэрэг шийдэгдэхгүй удаашралтай байгаа шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын материалыг хуурамчаар бүрдүүлсэн учраас тухайн үед эмнэлэгт хэвтсэн бүх хүний эрүүл мэндийн даатгалын материалыг шалгах хэрэгтэй байгаа аж. Тиймээс хэрэг шийдэгдэхгүй удаашралтай байгаа талаар НПГ-ын орлогч дарга Ц.Батсайхан хэллээ.




















































Сэтгэгдэл (1)