Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан В.Нямхандад холбогдох хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 10 цагаас хаалттай хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Хуралдаанаар түүнд холбогдох хэргийг дахин шалгах гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаар Ё.Сагсай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Болдбаатар, даргалагч шүүгчээр Ё.Цогтзандан оролцсон юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар“Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин хэмээн буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх аж.
Б.Чимэг