
Шинэчлэлийн Засгийн газраас хувь хүний хөгжлийг дэмжих “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Өнөөдөр энэ төслийн нээлт болох бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох юм байна. Тэрбээр “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” сургалтын анхны хичээлийг нээж, үг хэлж, хичээлийн нээлтийн хонхыг цохих аж. Сургалтын нээлт 11.00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркад байрлах Хувь хүний хөгжлийн институтийн сургалтын байранд болно.