
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ удирдлагагүй болжээ. Учир нь НАМЗХ-ны тэргүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ гадаад сурахаар явсан байна. Тиймээс түүний оронд НАМЗХ-г удирдах хүн хэрэгтэй болоод байгаа аж. Харин Л.Оюун-Эрдэнийн оронд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын нэгийг томилохоор МАН-ын удирдлагууд ярьж байгаа юм. Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан НАМЗХ УИХ, орон нутгийн сонгуульд маш муу ажилласан гэж гишүүд нь шүүмжилдэг. Түүнийг өөрийн хүчээр биш У.Хүрэлсүхийн дэмжлэгээр энэ албан тушаалд очсон гэдэг. Тухайн үед НАМЗХ-ын даргыг томилох үед намын дарга байсан С.Батболд энэ холбооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарыг тавих хүсэлтэй байжээ. Гэсэн ч У.Хүрэлсүхийнхээр болсон. Хэрэв С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын нэгийг сонгосон бол НАМЗХ өнөөдрийнх шиг идэвхигүй, сул байдалд орохгүй байсан гэж олон гишүүд нь ярьж байна. Ямартаа ч удахгүй НАМЗХ-ны тэргүүний суудлын төлөө МАН-ын залуучууд өрсөлдөх болжээ.
Сэтгэгдэл (7)