Энэ сарын 14-15-нд нярай хүүхдийн хоёр цогцос олджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооноос 27 см урттай, 900 грамм жинтэй 16-17-н долоон хоногтой эмэгтэй нярайн цогцос хөлдсөн байдалтай олдсон байна. Мөн Баянгол долдугаар хороо 25-р байрны хоёрдугаар орцны хогын бункерээс 48 см урттай, хүй нь 23 см тайрсан эрэгтэй хүүхдийн цогцос олджээ. Энэ талаар тус орцны жижүүр Х, Б нараас цөөн асуултад хариулт авлаа.
-Хэрэг хэзээ гарсан бэ?
-Хоёр хоногийн өмнө 12.40 цагийн үед гарсан. Хүүхэд хөлдөөгүй байсныг бодоход хаяад нэг их удаагүй байсан юм шиг байгаа юм.
-Та нар яаж мэдсэн юм?
-Хогийн бункер цэвэрлээд оронд нь шил лааз авдаг нэг хүүхэн байдаг юм. Тэр хамгийн түрүүнд мэдсэн. Тэгсэн чинь саарал гялгар уутанд хийгээд хаячихсан байсан. Тэр дор нь цагдаа нар ирээд хүүхдийн цогцсыг аваад явсан байгаа.
-Ахиж ирсэн үү. Ер нь сэжиглэж байгаа хүн байгаа болов уу?
-Тэр өдрөөс хойш ирээгүй. Хүн сэжиглэж, байцааж байгаа талаар мэдэхгүй юм.
-Та нар цогцсыг харсан уу. Хүүхэд дутуу төрсөн байсан уу?
-Эрүүл хүүхэд шиг л харагдсан. Манай хогийн бункер цоожтой байдаг болохоор орцны хог хаядаг нүхээр хийснээс гарцаагүй.
-Хэрэг гардаг өдөр ууттай юм барьсан хүн орсон юм болов уу?
-Сайн мэдэхгүй юм. Сэжигтэй зүйл огт харагдаагүй.
-Энэ байранд жирэмсэн эх байсан уу. Цагдаагийнхан шалгалт хийсэн үү?
-Мэдэхгүй юм. Жирэмсэн нэг хүүхэн байсан. Гэхдээ хүүхэд нь одоо 3, 4 сар хүрсэн байгаа.
Хэргийг шалгаж буй тус дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч Сайнбилэгээс тодруулахад “Нярай хүүхдийн цогцос олдсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас ямар нэгэн хариулт өгөх боломжгүй байна. Хэрэг шалгагдаж байхад ямар нэгэн мэдээлэл өгөх нь хэрэгт сөргөөр нөлөөлдөг” гэв.
Хүүхдийг энэ орцны хогийн бункерт хаясан байжээ
Б.Чимэг