Өнгөрсөн 12-р сард АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хүүк
баг сургуульд 26 хүн буудуулж амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ.
Энэхүү хэргийг Адам Ланза гэгч этгээд үйлдээд амиа егүүтгэсэн юм. Харин
алуурчин залууг Норвегид олон хүний амийг хөнөөсөн хэрэг энэ хэргийг
үйлдэхэд өдөөсөн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн 12-р сард АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хүүк баг сургуульд 26 хүн буудуулж амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг Адам Ланза гэгч этгээд үйлдээд амиа егүүтгэсэн юм. Харин алуурчин залууг Норвегид олон хүний амийг хөнөөсөн хэрэг энэ хэргийг үйлдэхэд өдөөсөн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Цагдаагийн эх сурвалж даваа гарагт мэдээлснээр 20 настай Адам Ланза 2011 оны долдугаар сард Норвегид 77 хүний амийг хөнөөсөн Андерс Брэйвикийн үйлдэлд өдөөгдсөн байсан гэжээ. Адам Ланза алуурчин Брэйвиктэй өрсөлдөж буй мэт ухаан санаандаа төсөөлж байсан байна. Тиймээс түүний хөнөөсөн хүнээс олон хүн хөнөөхийн тулд олон сурагч дарсан Сэнди Хүүк сургуулийг сонгосон хэмээн цагдаа нар дүгнэжээ. Андерс Брэйвикээс ялгаатай нь тэр харгис хэрэг үйлдсэнийхээ дараа амиа егүүтгэсэн юм.
Цагдаа нар олон нийтэд мэдээлээгүй ч түүнийг видео тоглоомонд ихээр донтсон байсныг тогтоосон байна. Ухаан санаандаа Брейвиктэй өрсөлдөх болсон нь үүнтэй холбоотой гэнэ.
Цагдаагийн хэлсэнчлэн “Ланзагийн гэрээс видео тоглоомын олон цуглуулга олдсон. Тэр гэртээ өөрийнхөө өрөөнд олон цагаар тоглоомонд донтож, аллагатай тоглоомонд илүү ихээр автсан байсан” гэжээ.
Гэхдээ хэргийг шалгаж дуусаагүй байгааг Коннектикут мужийн цагдаагийн газар анхааруулсан байна.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (1)