Шинэчлэлийн Засгын газраас улсын төсвийн зарцуулалтыг олон нийтэд, ил тод байлгах зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд Сангийн яамнаас iltod.mn сайтыг ажиллуулж байна. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас эрхэлдэг parliament.mn сайтаас хэн гэдэг сайд, дарга хэдэн төгрөгийг хаана, юун зарцуулах тухай мэдээллийг хэрэглэгчид хялбар байдлаар авах боломжтой боллоо. Та эндээс 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг байршил, нэрээр хайж мэдээлэл авч болно.





















































